
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн, үзүүр түрүүнд үлдсэн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу ирэх есдүгээр сарын эхээр гарах гэнэ.
Тэдний шинжилгээний сорьц одоогоор БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн лабораторид илгээгдээд байгаа юм.
Уг нь өмнөх жилүүдийнх шиг наймдугаар сард багтаж хариу ирдэг ч энэ жил дээрх улсад цар тахлын халдвар ихээр тархсан тул шинжилгээний лабораторийн ачаалал ихэсч буй тул ийнхүү оройтож ирэхээр болжээ.
Дашрамд, энэ жилийн үндэсний их баяр наадамд шөвгөрч, үзүүр түрүүнд үлдэж допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн нэрсийг уншигч танаа танилцуулья:
- Улсын аварга Н.Батсуурь
- Улсын аварга П.Бүрэнтөгс
- Улсын арслан М.Бадарч
- Улсын заан Б.Пүрэвсайхан
- Улсын заан М.Бадарч
- Улсын харцага Ц.Одбаяр
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага Б.Бат-Орших
- Улсын начин Б.Орхонбаяр
- Улсын начин Д.Хүдэрбулга
- Улсын начин Н.Мустафа
- Улсын начин Ш.Пүрэвгарьд
- Улсын начин Ц.Мөнхбаяр
- Улсын начин О.Мөнх-Эрдэнэ
- Улсын начин Т.Дүгэрдорж
- Улсын начин Х.Цогтгэрэл
Бөхчүүдийн шинжилгээний хариу ирэх есдүгээр сард ирнэ | ||
Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.