Шууд Chart

Улсын аварга П.Бүрэнтөгс өнгөрсөн 12 жил улсын наадамд хэрхэн барилдав

2020-08-12 10:10:36

Увс аймгийн Давст сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Дулааны Цахилгаан станц, “Гацуурт” групп, “Увс нуур” галын бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс 2009 оноос эхэлж, Монгол төрийн наадамд барилдсанаас хойш 12 жил болжээ.

Энэ хугацаанд хоёр түрүү, нэг үзүүр, нэг их шөвөг, нэг бага шөвөгт шалгарсан амжилт үзүүлсэн билээ.

Аваргын хувьд Монгол бөхийн түүхэнд ховор амжилт үзүүлж, нэрээ алдаршуулсан хүчтэн юм.

Аймгийн арслан цолноос улсын бүх цолыг алгасаж, төрийн наадмын түрүү бөх болсон нь XXI зууны их түүхэн хуудасны эзэн болсон билээ.

Тэрбээр улсын наадамд нийт 58 даваа аваад байгаа бөгөөд дундаж даваа нь 4.8 хувь байна.

Аварга тахим өгсөн бөхчүүдийн 65 хувь нь тухайн жилээ улсын начин болсон бөхөд өвдөг шороодсон байдаг. 25 хувь нь төрийн наадмын түрүү, үзүүр бөхөд тахим буулгасан статистик гарсан юм.

Ингээд та бүхэнд аваргын улсын наадмын давааны түүхийг хүргэж байна.

2009 оны наадамд 1
2010 оны наадамд 2
2011 оны наадамд 2
2012 оны наадамд 9
2013 оны наадамд 3
2014 оны наадамд 3
2015 оны наадамд 8
2016 оны наадамд 7
2017 оны наадамд 4
2018 оны наадамд 4
2019 оны наадамд 6
2020 оны наадамд 9

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын аварга П.Бүрэнтөгс өнгөрсөн 12 жил улсын наадамд хэрхэн барилдав  
Үзсэн: 2436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй