Шууд Chart

“Улаанбаатар гран при-2020” жүдо бөхийн тэмцээн эхэллээ

2020-08-13 10:55:59

Монголын жүдогийн өдөрт зориулсан насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна.

Тус тэмцээнд эрэгтэй -60, -66, -73, -81, -90, open 100, эмэгтэй -48, -52, -57, -63, -70, open 78 кг-ын жинд өрсөлдөнө.  

Өнөөдөр 10:00-14:00 цагийн хооронд хасагдах шатны барилдаан болох бол 14:00-14:30 цагт нээлтийн ёслол болж, 15:00-18:00 цагт шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолоор өндөрлөнө.

Тэмцээнийг санаачлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш нар, ерөнхий зохион байгуулагчаар Монголын жүдо бөхийн холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний оператор “Ж-Мобайл”, “️Оюуны Ундраа” групп, “️Буянт Ухаа” спорт ордон, “MGT Mining” ХХК ажиллаж байна.

Шагналын хувьд алтан медаль хүртсэн тамирчин нэг сая, мөнгөн медаль хагас сая, хүрэл медаль 250 мянган төгрөг дагалдах аж.

Дэлхий дахинаа цар тахал дэгдээд буй энэ үед уг тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа ч онлайнаар шууд дамжуулах үзүүлж байна.





Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар гран при-2020” жүдо бөхийн тэмцээн эхэллээ   
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй