Шууд Chart

“Улаанбаатар гран при-2020” тэмцээний аваргууд тун удахгүй тодорно

2020-08-13 16:51:36

Монголын жүдогийн өдөрт зориулсан насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна.
Тус тэмцээнд эрэгтэй -60, -66, -73, -81, -90, open 100, эмэгтэй -48, -52, -57, -63, -70, open 78 кг-ын жинд өрсөлдөж байгаа юм.
10:00-14:00 цагийн хооронд хасагдах шатны барилдаан болж, гал гарсан ширүүн өрсөлдөөн өрнөсөн нь ойрд жүдо бөхийн барилдаан үзээгүй үзэгчдэд онлайнаар ч болтугай сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа нь мэдээж. Учир нь дэлхий дахинаа цар тахал дэгдээд буй энэ үед зохион байгуулагдаж буй тул нэг ч үзэгчгүйгээр зөвхөн зохион байгуулагчид, жүдо бөхийн холбооны удирдлагууд, хэвлэл мэдээлэлийн хамт олон ч нэвтэрч байгаа юм.


14:00-14:30 цагийн хооронд албан ёсны нээлтийн арга хэмжээ болов. Үүнд Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар, Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Ариун-Эрдэнэ, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Шинэ бадрах” компанийн захирал Д.Бадрах, дэд ерөнхийлөгч Г.Баяржавхлан нарын зэрэг эрхмүүд оролцов.


Харин 15:00 цагт шигшээ барилдаан эхэлж, шагнал гардуулах ёслол 18:00 цагт өндөрлөх юм.
Тэмцээнийг санаачлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш нар, ерөнхий зохион байгуулагчаар Монголын жүдо бөхийн холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний оператор “Ж-Мобайл”, “️Оюуны Ундраа” групп, “️Буянт Ухаа” спорт ордон, “MGT Mining” ХХК ажиллаж байна.


Шагналын хувьд алтан медаль хүртсэн тамирчин тус бүр нэг сая, мөнгөн медальтан хагас сая, хүрэл медальтан 250 мянган төгрөг гардана.

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар гран при-2020” тэмцээний аваргууд тун удахгүй тодорно   
Үзсэн: 1644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй