Шууд Chart

Чөлөөт бөхийн тамирчид Орхон аймагт бэлтгэлээ үргэлжлүүлсээр байна

2020-08-17 14:01:15

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Орхон аймагт Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн суурь бэлтгэлээ хангах бэлтгэлд гараад байгаа билээ.

Хэдхэн хоногийн өмнө "Эко" цогцолборт явагдсан бэлтгэлийн үеэр холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч чөлөөт бөхийн ОУХХ П.Гансүх, дэд ерөнхийлөгч Н.Дүгэрсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар бэлтгэл сургалтын үйл ажиллагаа, хэрэглэл материал, ахуй нөхцөл, тусгай хангамж зэргийг судлан ажиллаж, нэмэлт уураг тэжээлийн хэрэгцээг тодорхойлон газар дээр нь шийдвэрлэсэн юм.

117968490_3535797773111684_3501032275711055970_n

Японы алдарт "SAVAS" фирмийн уураг тэжээлээр тамирчдаа хангаж ажиллаж байгаа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхэд тамирчид дасгалжуулагчдын өмнөөс талархал илэрхийлэе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн тамирчид Орхон аймагт бэлтгэлээ үргэлжлүүлсээр байна   
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй