
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авчээ.
Тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Японы иргэн болох шийдвэр гаргасан билээ. Учир нь сүмо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Японы иргэн байх ёстой гэсэн сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу шийдвэр гаргасан байдаг.
Энэ саналыг нь ч өнгөрсөн оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч ёсчилж, есдүгээр сарын сарын 3-нд албан ёсоор баталсан билээ.
Хакүхогийн хувьд Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дахь их аварга болж байна.
Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б.Дашням нар тус улсын иргэншил авсан билээ.



Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авчээ | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.