Шууд Chart

Ираны чөлөөт бөхийн лигийн тэмцээнд 11 баг оролцоно

2020-08-18 10:00:56

Ираны чөлөөт бөхийн 20 дахь удаагийн лигийн тэмцээн удахгүй эхлэх гэж байгаа бөгөөд үүнд 11 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Дэлхийн хошой аварга Реза Яздани энэ жилээс лигт анх удаа оролцох гэж байгаа Эстегляль багийн дасгалжуулагчаар томилогджээ. 35 настай Реза өөрөө барилдахгүй ч дараа нь олимпын шигшээ багийн сонгон шалгаруулатад оролцоно гэдгээ илэрхийлээд байгаа.

Өнөөдөр болох сугалаагаар тэмцээний нарийн хуваарийг зарлана. Лигийн тэмцээн цар тахлын улмаас хэд хэдэн удаа хойшлосны эцэст ийнхүү явагдахаар болж байна.

Эрүүл мэндийн газраас тэмцээнд хориг тавьсан ч бөхчүүдийн шаардлагаар Ираны бөхийн холбоо лигийн тэмцээнийг эхлүүлэхээр болсон. Хөлбөмбөгийн лигийн тэмцээн эхлээд байхад бөхчүүд цалин, орлогогүй байна гэж бөхчүүд эсэргүүцэл гаргасан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ираны чөлөөт бөхийн лигийн тэмцээнд 11 баг оролцоно  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй