Шууд Chart

АНУ-ын “The Diplomat” сэтгүүлд сүмогийн Монгол аваргуудыг онцолжээ

2020-08-19 10:06:44

АНУ-ын “The Diplomat” сэтгүүл сүмогийн түүхэн дэх Монгол аваргуудын тухай онцолжээ. Тус нийтлэлд Монголчуудын 40 орчим хувь өнөөг хүртэл мал маллаж амьдардаг. Тал хээрийн хүнд нөхцөлтэй амьдрал нь тэдний хувьд хэвийн зүйл. Зарим нь гурван настайгаасаа морь унаж, таван настайгаасаа бөх барилдана. Морь унаж, даваа гүвээгээр алхах нь хөдөөгийн Монголчуудын гуяны булчинг чангалж өгдөг. Энэ нь бөхөд байх хамгийн ач холбогдолтой зүйлүүдийн нэг. Мөн малаа хариулах, малтайгаа ноцолдох нь бөх барилдаж байна л гэсэн үг. Эдгээр хүнд хөдөлмөр, биеийн хүчний ажлыг мах сүүнээс бүрдэх Монгол хоолны дэглэмтэй хоршуулах нь хөвгүүдийг бөхийн дэвжээнд гайхалтай амжилт гаргахад ихээхэн тус болдог байна” хэмээн онцолжээ.

Мөн Монголоос шалгарсан зургаан хүүхдийн тав нь сүмогийн амьдралд дасахад хүндхэн байсны улмаас оргож байсан ч эцэстээ дэвжээндээ эргэн ирж, бэлтгэлээ үргэлжлүүлсэн байна. Энэ эхлэлийн эцэст Монгол Улс Асашёорюү Акинори, Хакүхо Шо, Харүмафүжи Кохэй, Какүрю Рикисабуро гэсэн дөрвөн Ёкозуна буюу аваргатай болсон” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

АНУ-ын “The Diplomat” сэтгүүлд сүмогийн Монгол аваргуудыг онцолжээ  
Үзсэн: 2388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй