Шууд Chart

Авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон 1040 төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ

2020-08-21 13:50:51

Мексикийн Үндэсний харьяатын газрын дотоод хяналтын албаны шалгалтаар хээл хахууль, авлигын асуудалд холбогдсон 1040 албан хаагч ажлаасаа халагдсан хэмээн тус байгууллагын дарга мэдэгдэв.

Үндэсний харьяатын газрын албан тасалгаанд нууц камер байрлуулсан ба сонирхолтой үйлдлүүдийг илрүүлсэн гэж тус байгууллагын дарга Франциско Гардуно ярив. Албан тушаалтнууд үйлчлүүлэхээр ирсэн иргэдээс мөнгө нэхэх, төрийн үйлчилгээ авахад бөглөдөг маягтуудыг зарах (үнэгүй байдаг), виз мэдүүлэх, сунгуулахад мөнгө нэхэх, гадаадын иргэдийн өмнөөс маягт бөглөх, үйлчилгээ авахаар хандах гадаадын иргэдэд үйлчлэх хүмүүс мөнгө нэхэх зэрэг үйлдлүүд байгааг илрүүлсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна. Албан ёсоор цагаачлахаар ирсэн гадаадын иргэдэд “бид анхаарал хандуулах ёстой” гэж тус байгууллагын дарга Гардуно мэдэгдэв.

Эх сурвалж: АТГ


Авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон 1040 төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ   
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй