Шууд Chart

Авлигын асуудалд холбогдсон албан хаагчдад 7 жилийн ял оноожээ

2020-08-21 13:54:32

Иракийн Шударга байдлын хороо 7 сая гаруй динар (5.8 сая ам.доллар) хувьдаа завшсан хоёр албан хаагчид 7 жилийн ял оноосон байна. Багдадаас 30 км-т орших Агергуф сүмийн сэргээн засварлах хөрөнгөнөөс Мартурс Сангийн удирдлагын зөвлөлийн гишүүд хөрөнгө завшсан байна.

Төрийн санхүүгийн хяналтын хорооны шалгалтын материал, Эрүүгийн хуулийн 340 дүгээр зүйл зэргийг үндэслэн холбогдсон  этгээдүүдэд ял оноохоор шийджээ. Хорооноос холбогдсон этгээдүүдийг баривчлах болон хөрөнгийг битүүмжлэх тогтоол гаргаснаа мэдэгдэв. Иракийн төрийн байгууллагууд дахь авлигын асуудал тус улсын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Саяхан болж өнгөрсөн үндэсний хэмжээний эсэргүүцлийн жагсаал цуглаан нь амьдралын түвшиний доройтол, авлига зэрэгтэй холбоотой юм.

Эх сурвалж: АТГ


Авлигын асуудалд холбогдсон албан хаагчдад 7 жилийн ял оноожээ  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй