
Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Орхон аймагт Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн суурь бэлтгэлээ хангах бэлтгэлд гараад байгаа билээ.
Өчигдөр тус бэлтгэлийн төвд МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаяр зочилжээ.
Энэхүү бэлтгэлд шигшээ багийн тамирчдаас гадна энэ оны УАШТ-д амжилттай барилдсан залуу тамирчид хамрагдаж байна.
Эдгээр дасгалжуулагч, тамирчдад МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн үнэт зөвлөгөөг өгч хол, ойрын тэмцээнд хэрхэн биеэ бэлдэх, бэлтгэл сургуулилтад хэрхэн хандах талаар зөвлөгөө өгсөн байна.
Мөн чөлөөт бөхийн хүнд жингийн тамирчдад өөрийн арга туршлага, тэмцээн ойртсон болон урт хугацааны дараах бэлтгэлд хэрхэн биеэ бэлтгэх талд санал бодлоо солилцон бүх талаар туслаж дэмжиж ажлахаа илэрхийллээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр чөлөөт бөхийн шигшээ багт зөвлөгөө өглөө | ||
Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.