Шууд Chart

Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг боловсрууллаа

2020-08-26 12:15:35

Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг Монголбанкнаас боловсруулан Та бүхэнд хүргэж байна. Уг тайлан нь (1) Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн эрсдэл эмзэг байдал, (2) Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөлөл, (3) Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын голлох эрсдэл, эмзэг байдал, (4) Монголбанкнаас хэрэгжүүлж буй макро зохистой бодлогын арга хэмжээний тухай нийт дөрвөн бүлгээс бүрдэж байна.  Энэ удаагийн тайланд Монгол Улсын санхүүгийн системийн эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж, түүнийг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ, Монгол Улсын санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, цаашид санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй асуудлуудын талаар тусгасан нь өмнөх тайлангуудаас онцлог боллоо. Тайланг Монголбанкны веб хуудасны "Санхүүгийн тогтвортой байдал" цэс эсвэл эндээс татан авна уу.

Эх сурвалж: Монголбанк


Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг боловсрууллаа  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй