Шууд Chart

Жүдо бөхийн дэлхийн аваргын намтраар бүтээсэн "Анаконда" киноны нээлт болжээ

2020-08-31 09:36:45

17 хон насандаа жүдо бөхийн дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн Украин Улсын тамирчин Дарья Билодидын намтраар бүтээсэн "Анаконда" баримтат киноны нээлтийн ёслолын ажиллагаа Украинд болжээ.

Дэлхийн хошой аварга Украин бүсгүйг ивээн тэтгэдэг Японы автомашин үйлдвэрлэлийн Мицүбиши моторс компани тэрхүү баримтат киноны ерөнхий спонсороор ажилласан бөгөөд нээлтийн тов өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд хэмээн зарлагдсан ч дэлхий дахинд хурдацтай тархаад буй коронавирус цар тахлын улмаас хойшлогдон хоёр хоногийн өмнө ийнхүү нээлтээ хийжээ.

Тэрхүү баримтат кинонд тамирчин хүн хэрхэн хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилтаа шаргуй хийсний үр дүнд амжилт гаргаж болохыг харуулжээ. Баримтат киноны нээлтийн ёслолын арга хэмжээнд түүний аав жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт (2005), Европын хошой аварга (2001, 2003) Геннади Билодид, ээж жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын өсвөрийн болон армийн аварга С.Кузнецова болон гэр бүл найз нөхдүүд нь хүрэлцэн ирсэн байна.

Дашрамд сонирхуулахад олимпын аварга уран гулгагч Алина Загитоваг бишрэн шүтдэг Дарья Билодид нь 2017 оноос эхлэн насанд хүрэгчдийн тэмцээнд зодоглох болсноос хойш оролцсон тэмцээн болгондоо түрүүлдэг гэхэд буруудахгүй юм.

Тэрыээр 2017 оны БНХАУ-ын Хөх хотын гран прид хүрэл медаль хүртэхдээ Италийн Ф.Миланид, мөн тэр жилийнхээ дэлхийн аваргын гуравдугаар тойрогт олимп, дэлхийн хүрэл медальт Казахстаны Г.Отгонцэцэгт, өнгөрсөн жилийн Гүржийн Тбилисийн гран прин финалд Францийн Мелани Климентэд тус тус ялагдаж байжээ.

 

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдо бөхийн дэлхийн аваргын намтраар бүтээсэн "Анаконда" киноны нээлт болжээ   
Үзсэн: 1527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй