
Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал маргааш “Туушин” зочид буудлын "Сүлд" танхим болохоор тогтжээ. Уг хурлыг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачлага, санхүүжилтээр “Нэг зорилго, нэг баг” уриан дор зохион байгуулах аж.
“Covid-19” цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW-ээс энэ оны ихэнх тэмцээнийг цуцлаад байгаа билээ. Энэ жил Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос томоохон тэмцээнүүдийг дараах байдлаар зохион байгуулахаар товлоод байна.
Үүнд:
-U-23 насны ДАШТ-ийг арваннэгдүгээр сарын 23-29-нд Финляндын Тампере хотод.
-Залуучуудын ДАШТ-ийг арванхоёрдугаар сарын 4-10-нд.
-Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг арванхоёрдугаар сарын 12-20-нд Сербийн Белград хотноо зохион байгуулахаар товлогдсон байна.
Иймд дээрх тэмцээнүүд зохиогдох нь эцэслэн батлагдвал Монгол Улсыг төлөөлж оролцох шигшээ багийн сонгон шалгаруулалт, бэлтгэл сургуулилтыг хэрхэн хангах тухай асуудлыг тус хурлаар хэлэлцэн батлах аж.
Мөн 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хугацааг товлох, олимпын эрхийн тэмцээн болон олимпын наадамд баг тамирчдыг бэлтгэх, нэгдсэн нэг удирдлагаар хангах, шигшээ багийн болон үндсэн дасгалжуулагчдын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгох зэргийг хамтдаа хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргах юм байна.
МЧБХ-ны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал маргааш болно | ||
Үзсэн: 734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.