Шууд Chart

Майсак далайн шуурга Чежү, Өмнөд, Умард Кёнсан болон Гангвон мужийг дайран умрыг чиглэжээ

2020-09-02 12:41:38

Майсак (Maysak) далайн шуурга 370 км тойрог үүсгэн, 30-50 метр секундийн хурдтайгаар Чежү, Өмнөд, Умард Кёнсан болон Гангвон мужийг дайран умрыг чиглэж буйг БНСУ-ын Ус цаг уурын албанаас мэдээлэв. 

БНСУ-ын Ус цаг уурын алба энэ жилийн 9 дэх удаагийн далайн шуурга нь өнгөрсөн долоо хоногт Солонгосын хойгийн баруун эргийн дагуу өнгөрсөн "Бави" далайн шуурганаас хүчтэй, 2003 онд тус улсад бүртгэгдсэн их хэмжээний хохирол учруулсан "Маеми" далайн шуургатай ижил төстэй байж болзошгүйг иргэддээ сануулж, сэрэмжтэй байхыг зөвлөж байна. 

Иймд БНСУ-ын дээр дурдсан муж, нутагт түр хугацаагаар оршин суугаа Монгол иргэд энэ өдрүүдэд байгалийн гэнэтийн аюул осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, далайн эрэг, уулаар аялахгүй, зайлшгүй шаардлагагүй бол гадуур зорчихгүй байхыг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консулын газраас мэдээллээ. 


Майсак далайн шуурга Чежү, Өмнөд, Умард Кёнсан болон Гангвон мужийг дайран умрыг чиглэжээ   
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй