Шууд Chart

Гурван жилийн өмнөх энэ өдөр

2020-09-03 11:55:29

Унгарын нийслэл Будапешт хотноо 2017 оны яг энэ өдөр зохион байгуулагдсан Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн +100кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр зодоглон хүрэл медаль хүртэж олимп дэлхийн медальтан болж байжээ.

Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр, Будапештийн татамид эхний тойрогт Казахстаны Ержан Шинкеевийг цэвэр ялж улмаар Австрийн 20 настай Штефан Хеги вазар үнэлгээгээр ялсан юм.

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Бразилийн Дэвид Моурад ялагдснаар дагах барилдаан хийхээр болж, дагах барилдаанд Гүржийн Адам Окруашвилиг гурван торгуулиар ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

Хүрэл медалийн төлөөх барилдааныг өнөө цагийн +100 кг жингийн хүчтэй өрсөлдөгч нарын нэг Гүржийн жүдоч Гурам Тушишвилиг даралтаар цэвэр ялж хүрэл медалийн эзэн болж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гурван жилийн өмнөх энэ өдөр  
Үзсэн: 1518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй