Шууд Chart

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооныхон Жейден Кокстой цахим ярилцлага хийжээ

2020-09-07 12:30:24

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн 92 кг-ийн дэлхийн хошой аварга Жейден Кокстой цахим ярилцлага хийжээ. Тэрбээр яагаад Токиогийн олимпын шигшээ багийн 97 кг-д орохын тулд өрсөлдөх болсноо ярьсан байна.

Жейден Кокс “Би олимпод жирийн оролцохыг хүссэн бол 86 кг-д үзэх байлаа. Гэвч би дэлхийн шилдгүүдийг ялж, өөрийн бүх нөөц бололцоог гаргамаар байна. Харин өнөө цагийн шилдгүүд 97 кг-д барилдаж байна. Энэ жинд Абдулрашид Садулаев, Кайл Снайдер, Шарип Шарипов гэсэн олимпын гурван аварга бий. Зарим бөх өрсөлдөгчдөө муулж, өддөг бол би энэ бөхчүүдийг бүгдийг нь хүндэлдэг. Шариповтой барилдаж, Садулаевтай уулзаж байсан. Харин Снайдертай байнга хамт бэлтгэл хийдэг. Тэдэнтэй өрсөлдөх сайхан байх болно” гэж хариулсан.

Харин Токиогийн олимпын финалд хэнтэй нь таарахыг хүсч байгааг нь сонирхоход “Мэдээж Садулаев. Тэр бол одоогийн хамгийн шилдэг бөх. Хэрэв финалд АНУ-ын хоёр бөх таарч болдог сон бол Снайдерыг сонгох байлаа. Снайдер Садулаевын дараа орох шилдэг бөх. Орос танкыг ялсан цорын ганц бөх шүү дээ. Абдулрашид хариугаа авч чадсан ч Снайдер түүнийг байнга бэлтгэл хийлгэж байгаа сайн өрсөлдөгч нь” гэж ярьжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооныхон Жейден Кокстой цахим ярилцлага хийжээ  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй