Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн III улирлын ээлжит хуралдаан Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэв.
Үүнд:
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, тооцоо судалгаа;
- Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон Төв банкны арилжааны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хэрэгжилт;
- Зээлжих зэрэглэлийн талаар;
- Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар;
- “Сэндбокс зохицуулалтын орчин журам”-ын төсөл;
- “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн тухай тус тус хэлэлцэв.
СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан даргалж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Эх сурвалж: Монголбанк
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа | ||
Үзсэн: 1289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.