Шууд Chart

Жамаль Хашоггийн аминд халдсан хэрэгт буруутай этгээдүүдэд ял оноожээ

2020-09-09 11:38:53

Саудын Арабын сөрөг хүчний сэтгүүлч гэгддэг байсан Жамаль Хашоггийн ар гэрийнхэн  шүүхээс гэм  буруутай этгээдүүдэд оноосон ялыг   шударга  гэж  үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Туркийн эрх баригчид Саудын шүүхийн шийдвэрийг хүлээлтэд нийцсэнгүй хэмээн  тодорхойлж байгаагаа илэрхийлсэн  байна. Өчигдөр Саудын Арабын Ерөнхий прокурорын газрын албан ёсны төлөөлөгч шүүхээс Хашогги сэтгүүлчийн  аминд халдсан хэрэгт  буруутай этгээдүүдэд   ял  оноосныг  мэдээлсэн юм.

Нийт 8 хүнийг энэ  хэрэгт  буруутгаж байгаа бөгөөд таван хүнд нь тус бүр 20 жилийн ял оноосон байна. Мөн гэм буруутайд тооцогдсон нэг этгээдэд  10, үлдсэн  2-т  нь тус бүр  7 жилийн хорих  ял оноожээ. Саудын  сэтгүүлч  Хашогги  нь  2017  оноос АНУ-д амьдарч Вашингтон Пост  сонинд  ажилладаг байсан юм.  Түүний аминд хүрсэн хэрэг Туркийн Стамбул  хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт 2018  оны 10 сард гарсан юм. 

Саудын  эрх баригчид  түүнийг  дипломат  төлөөлөгчийн газарт орсноосоо хойш сураггүй  болсон гэх  мэдээллийг  эрс няцааж байсан боловч   дуу  болон  дүрс  бичлэгүүд цацагдаж эхэлсний дараа консулын ажилтнуудтай маргах үеэр амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн  билээ. Арабын  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хорлох захиалгыг   байнга  шүүмжлүүлдэг  байсан   угсаа  залгамжлагч ханхүү  Мухаммед Бен  Салман өгсөн  гэдэг таамгийг дэвшүүлдэг.  Харин Саудын эрх баригчид  энэ хэрэгт холбоотойг  удаа дараа няцаасаар ирсэн билээ.


Жамаль Хашоггийн аминд халдсан хэрэгт буруутай этгээдүүдэд ял оноожээ  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй