НҮБ-ын гишүүн орнуудын Сангийн сайд нар, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид "COVID-19"-ийн хямралаас гарах шийдлийн талаар хэлэлцлээ. Өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 8-ны өдөр НҮБ, Канад болон Ямайка Улс хамтран цахим хэлбэрээр зохион байгуулсан “Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн "COVID-19"-ийн үеийн болон түүний дараах санхүүжилт” сэдэвт уулзалтад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.
Уулзалтын зорилго нь олон улсын амлалт, оролцоонд тулгуурлан COVID-19-ийн онцгой байдлын үед өргөн цар хүрээтэй, олон талт харилцан уялдаатай, хариу арга хэмжээ авч эхлүүлэх бодлогын шийдлийг гаргах юм. Уулзалтад оролцогчид нь улс орнуудын Засгийн газар, Олон улсын байгууллагуудын төлөөллөөс дараах 6 чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгээс урьдчилан боловсруулсан бодлогын шийдэлд санал солилцов.
1. Гадаад санхүүжилт ба мөнгөн гуйвуулга, ажлын байр, хүртээмжтэй өсөлт;
2. Тогтвортой хөгжилд чиглэсэн сэргэлт;
3. Дэлхийн санхүү, эдийн засгийн тогтвортой байдал ба хөрвөх чадвар;
4. Өрийн тогтвортой байдал;
5. Хувийн хэвшлийн зээлдүүлэгчдийн оролцоог хангах;
6. Хууль бус санхүүгийн урсгал зэрэг сэдвээр санал солилцов.
Тус цахим уулзалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд улс орны төр, засгийн тэргүүнүүдийн уулзалтад танилцуулах юм.
Эх сурвалж: Сангийн яам
НҮБ-ын гишүүн орнуудын Сангийн сайд нар "COVID-19"-ийн хямралаас гарах шийдлийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1186 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.