
Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос мэдэгдэл гарган, “Таманой” дэвжээний 19 бөх шинэ коронавирусний халдвар авсныг зарлалаа.
Тэдний 12 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн долоо нь гэртээ тусгаарлагдан ажиглалтад байгаа аж.
Мөн ирэх намрын башёг тус дэвжээний бүх бөх өнжихөөр болсныг мэдэгдэв. Өнгөрсөн бямба гарагт “Таманой” дэвжээний нэг бөх коронавирусний халдвар авсан нь тогтоогдоод байсан бөгөөд үүнээс үүдэж, озеки асан Точиазүма тэргүүтэй багш, бусад бөхийн нийлсэн 28 хүн ирэх намрын башёг өнжихөөр боллоо.
Гэхдээ “Таманой” дэвжээнээс дээд зиндаанд өрсөлддөг бөх одоогоор байхгүй ч өмнө нь маэгашира цолтой байсан Азүмарюү, Фүжиазүма нар өдгөө жүрёо зиндаанд барилдаж буй.
“Таманой” дэвжээний 19 бөх шинэ коронавирусний халдвар авчээ | ||
Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.