Шууд Chart

Афганистаны дэд ерөнхийлөгчийн амь насанд халдах гэж оролджээ

2020-09-11 10:26:35

Афганистаны дэд ерөнхийлөгч Салехыг хөнөөх зорилгоор Кабул хотод бөмбөг дэлбэлсэн халдлага болжээ. Автомашины замын ойролцоо болсон энэхүү дэлбэрэлтийн үеэр 10 орчим энгийн иргэн амиа алджээ. Дэд ерөнхийлөгч  Салехын нүүр болон гар хөнгөн хэлбэрийн түгэлтэд өртсөний эс тооцвол тэрээр амь насыг нь хөнөөх гэсэн халдлагаас эсэн мэнд зугтаж чадсан байна. "Талибан" зэвсэгт бүлэглэл болон Афганистаны засгийн газрын албаныхан анхны албан ёсны уулзалтыг хийхээр бэлтгэлдээ ороод байх үед энэ халдлага болжээ. 

Тагнуулын албаны даргаар ажиллаж байсан Салех Талибан бүлэглэлийг шүүмжлэгч, эсэргүүцэж гэдгээрээ алдартай юм. Түүний амь насанд халдах гэсэн оролдлого өмнө нь хэд хэдэн удаа явагдаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афганистаны дэд ерөнхийлөгчийн амь насанд халдах гэж оролджээ  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй