Шууд Chart

Япон улс маргаантай арлуудын асуудлаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэн гэдэгт ОХУ итгэж буйгаа илэрхийлжээ

2020-09-11 11:30:38

ОХУ, Японы хоорондох арлын маргаан олон жилийн турш үргэлжилж байгаа юм. Энэхүү газар нутгийн маргааныг дипломат арга замаар шийдвэрлэх байр суурингаасаа Японы  засгийн газар ухрахгүй гэдэгт итгэж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгчийн алба илэрхийлжээ. Япон улс удахгүй шинэ ерөнхий сайдтай болох нь тодорхой болоод байгаа цаг үед Оросын албаны хүн дээрх үгийг хэлжээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн асуудлаас үүдэн албан тушаалаасаа буухаа зарлаад байгаа. Засгийн эрхийг баригч Либерал Ардчилсан нам түүнийг орыг залгах хүнийг тодруулах дотоод сонгуулийг удахгүй явуулна.  Энэ хооронд ОХУ Японы шинэ засгийн газар ерөнхий сайдын албан тушаалаа удахгүй өгөх Шинзо Абэгийн бодлогыг үргэлжлүүлэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоор ОХУ-ын мэдэлд байгаа Курилын арлуудыг Япон улс газар нутгийнхаа нэг хэсэг гэж үзэж ирсэн юм.   

Орос улс дээрх арлуудыг Дэлхийн 2-р дайны дараагаар хууль бусаар өмчилж авсан гэж Токио үздэг байна. Шинзо Абэгийн засгийн газар энэхүү газар нутгийн маргааныг дипломат арга замаар шийдвэрлэхээр Оросын талтай яриа хэлэлцээ эхлүүлээд байжээ. Японы засгийн газрыг шинэ ерөнхий сайд удирдаж эхэлснээр энэхүү асуудал аль зүгт эргэх нь одоогоор тодорхойгүй байна гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.

Гэхдээ тэрээр Японы шинэ ерөнхий сайд асуудалд нааштай хандана гэдэгт итгэж байгаагаа давхар илэрхийлсэн байна. Барууны хэд хэдэн оронтой тун таагүй харилцаатай байгаа ОХУ Японтой муудалцахгүйг хичээж байгааг ажиглагчид онцолжээ. 2014 онд ОХУ Украйнд харьяалагдаж байсан Крымийн хойгийг өөртөө нэгтгэснээ хойш барууны орнууд Москвад таагүй хандсан хэвээр байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс маргаантай арлуудын асуудлаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэн гэдэгт ОХУ итгэж буйгаа илэрхийлжээ  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй