Шууд Chart

ДЭМБ “COVID-19”-ийг цар тахал хэмээн зарласнаас хойш 6 сарын хугацаа өнгөрөөд байна

2020-09-12 12:11:53

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ коронавирусний халдварыг цар тахал хэмээн зарласнаас хойш 6 сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдөр цар тахал хэзээ эцэс болохыг ДЭМБ ч олон улсын эрдэмтэн  мэргэжилтнүүд ч хэлж чадахгүй байгаа юм.   Гэхдээ олон улсаар хамтын хүчин чармайлт гаргаж, орчин  үеийн технологийг  ашиглаж  цар тахлыг  ойрын  жилүүдэд хяналтдаа оруулж  чадна гэж үзэж байгаа.

Үүний тулд дэлхийн улс орнууд 4 чиглэлээр хүчин чармайлт гаргах нь зүйтэйг сануулж байна.  юуны түрүүнд  халдварт  өвчин  ихээр тархаж болзошгүй  олон хүн цугларах арга хэмжээ зохион байгуулахаас  татгалзах,  хүн амд өөрсдийгөө  халдвараас  сэргийлэх боломж нөхцлийг бүрдүүлж  өгөх,  3рт эрүүл мэндийн албадыг дэмжих, эрсдэлтэй бүлгийнхнийг нэн тэргүүнд  анхаарах хэрэгтэйг зөвлөж  байна.

Хятадын Ухань  хотод  энэ  вирусийн халдвар дэгдсэнээс хойш шинэ коронавирусний халдвар дэлхийн 188  оронд тархаад байна. Халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 сая 350 орчим мянга, нас баралт 914 мянгад  хүрээд байгаа.

Харин нийт эдгэрсэн хүний тоо  20 сая  350 мянгад хүрсэн бөгөөд  өнгөрсөн 24 цагийн  дотор халдвар авсан хүний тоо  302 мянгаар нас баралт 5900  гаруйгаар нэмэгджээ. Хүн амынх нь дунд хоногт  хамгийн ихээр халдвар тархсан орнуудыг Энэтхэг  тэргүүлж  байна. Тус улсад өнгөрсөн нэг  хоногийн дотор  96760  шинэ тохиолдол  бүртгэгджээ.  ДЭМБ  улс орнуудын засгийн газруудын зүгээс хүчин  чармайлт гаргаж  байгаа ч олон  оронд ийнхүү халдварын  тохиолдол  нэмэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ “COVID-19”-ийг цар тахал хэмээн зарласнаас хойш 6 сарын хугацаа өнгөрөөд байна  
Үзсэн: 1363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй