Өнөөдөр дэлхий даяар шинэ коронавирусний нийт 180 орчим вакциныг гарган авахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаагийн 35-ынх нь эмнэл зүйн шатны туршилт хийгдэж байна. Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданам Гебрейсус мэдэгдлээ. Тэрбээр Женев хийлгэсэн энэ удаагийн хэвлэлийн бага хурлынхаа үеэр "COVID-19"-ийн вакцины хөгжүүлэлт, туршилт, хуваарилалттай холбоотой асуудлыг онцлон хөндсөн юм.
Мөн "ДЭМБ-ын тэргүүн ямарваа нэгэн өвчин эмгэгийн судалгааг ийм хурдтайгаар хийж байсан тохиолдол өмнө нь түүхэнд байгаагүй. Энэ нь сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн салбарт итгэхийн аргагүй дэвшил гарсныг гэрчилж байна" хэмээн онцлон мэдэгдсэн. Тэрбээр, шинэ коронавирусний вакциныг аль болох олон хүнд хүргэх боломжийг бүрдүүлэхийг уриалсны дээр ДЭМБ-аас санаачлан олон улсын түншлэлийн Акт Эксэлрэдэр механизм бий болгосныг сануулсан юм. Гэхдээ өнөөдөр санхүүжилтийг нь нэмэхгүй бол энэ санаачилга зорилгодоо хүрч чадахааргүй байгааг анхаарууллаа. "Акт Эксэлрэдэр" олон улсын төсөлд доноруудаас 2,7 тэрбум ам. долларын хандив цуглаад байгаа нь шаардлагатай хөрөнгө мөнгөнийх нь ердөө 10 хувь л болж байгаа аж.
Энэ оны эцэст вакцинуудын эмнэл зүйн туршилтуудыг хийх, зөвшөөрөл олгох, үйлдвэрлэж, зохицуулалт хийх боломжуудыг шуурхай өргөжүүлэх шаардлагатай байгааг ДЭМБ-ын тэргүүн сануулсан юм.
Мөн пүрэв гарагт "Акт Эксэлрэдэр" олон улсын түншлэлийн зөвлөлийн анхны хуралдаан болсныг мэдээллээ. Энэ зөвлөл нь нэмэлт нөөц боломжуудыг дайчлахад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаа мэдэгдсэн байна. Олон улсын түншлэлийн энэ санаачигад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гадна Европын Холбоо, Франц улс, Майкрософтийг үндэслэгч, хүмүүнлэгийн үйлстэн Билл Мелинда Гейтс нар хамтарч үүсгэн байгуулсан юм.
| Дэлхийн улс орнуудад "COVID-19"-ийн 180 вакцины хөгжүүлэлт хийгдэж байна | ||
| Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.