Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ эрх баригч Либерал ардчилсан намын даргын өрсөлдөөнд тэргүүлж явна. Энэ тухай Японы Эн Эйч Кэй агентлаг мэдээлсэн юм. Ирэх 14-ний өдөр болох санал хураалтын дүнгээр Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг авах намын дарга тодрох аж.
Тус өрсөлдөөнд Суга Ёшихидэгээс шадна гадаад хэргийн сайд асан, намын улс төрийн зөвлөлийн дарга Кишида Фумио, батлан хамгаалахын сайд асан Ишиба Сигэру нар оролцож байгаа юм. Намын даргыг 535 саналаар тодруулна. Тэдний 394 нь Либерал ардчилсан намаас парламентад сонгогдсон гишүүд бол 47 нь орон нутгийн хурлын гишүүдийн төлөөлөл юм. NHK-ийн мэдээлж байгаагаар санал өгөх эрхтэй намын гишүүдийн 70 орчим хувь нь Суга Ёшихидэгийн төлөө саналаа өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Тэрээр сангийн сайд Асо Таро, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никаи Тошихирогийн гээд нийт 5 фракцийн дэмжлэг авч байгаа нь хэдийнэ тодорхой болсон юм.
| Суга Ёшихидэ намын даргын өрсөлдөөнд тэргүүлж байна | ||
| Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.