Шууд Chart

Бейрутэд дахин гал гарчээ

2020-09-12 14:45:46

Сар  гаруйхны  өмнө хүчтэй  дэлбэрэлт болж  байсан Ливаны  Бейрут  боомт хотод өчигдөр дахин гал гарчээ. Боомтын гаалийн чөлөөт бүс дэх агуулахад гарсан галыг унтраахад Ливаны армийн нисдэг тэрэгнүүдийг ашигласан байна. 

Гал сөнөөгчид хэдэн  цаг тэмцсэний  дүнг  хяналтдаа оруулж  авсч, боомтын ойролцоох  бүх зам тэр дундаа  Бейрутээс  хойд чиглэлийн төв замыг  цагдаа нар хаажээ. Одоогоор гарсан галын шалтгааныг мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байна.

Галд  өртөж  гэмтэж түлэгдсэн хүн гараагүй байна. Ливаны Ерөнхийлөгч энэ хэрэг явдалтай холбоотойгоор аюулгүй байдлын дээд  зөвлөлийн  хуралдааныг зарлаад  байна. Бейрутэд  өнгөрсөн 8 дугаар сарын 4-ний  өдөр   хүчтэй гал гарч  дэлбэрэлт болсны уршгаар  190  хүн амь насаа алдаж 6500  хүн гэмтэж  бэртсэн  юм.  Мөн  дэлбэрэлтийн уршгаар 300 мянган хүн орох оронгүй болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бейрутэд дахин гал гарчээ  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй