Грекийн Лесбос арал дээр дүрвэгсдийн хуаранд 2 ч удаа гал гарсны улмаас энд амьдарч байсан цагаач, хууль бус дүрвэгсэд гадаа гудамжинд хоноцгоож байна. Галаас болж орох оронгүй болсон Мория хуарангийн олон зуун дүрвэгч хөрш Митилини хот руу орохыг завджээ.
Өчигдөр тус арал дээр цагдаагийн нэмэлт хүч ирсэн аж. Мөн дүрвэгсдийг түр байрлуулах зорчигч тээврийн гаталга онгоц арал дээр ирээд байгаа юм. Грекийн засгийн газраас цагаач дүрвэгчдийг байрлуулахын тулд 2 гаталга онгоц, байлдааны хөлгүүдийг илгээхээр болжээ.
Харгалзах хүнгүй бага насны хүүхдүүдийг тусгай үүргийн онгоцуудаар Грек рүү хүргэж эхэлжээ. Нийт 400 орчим хүүхдийг Грекийн хойд нутаг дахь хүүхдийн асрамжийн газарт хүргэхээр төлөвлөсөн байна. Мөн дүрвэгсдэд зориулж хүнс хоол, майхан тарааж эхэлжээ. Гал гарсан дүрвэгсдийн хуаранд нийт 12 мянга гаруй хүн амьдарч байсан аж.


| Галд өртсөн Грекийн хуарангийн дүрвэгсэд гудамжинд хоноцгоож байна | ||
| Үзсэн: 1447 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.