
Мэргэжлийн сүмо бөхийн намрын “Аки” башё ирэх ням гарагт Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ.
Таманой дэвжээний багш, бөхчүүд гээд нийтдээ 19 хүн шинэ коронавирусний халдвар авсан ч Японы сүмогийн холбооноос намрын башёг зохион байгуулахаа мэдэгджээ.
Гэвч энэ башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар энэ удаагийн башёг өнжих магадлалтайг баттай эх сурвалж мэдээллэв.
Хэрвээ тэд өнжвөл сүүлийн 37 жилийн түүхэнд анх удаа ёкозүна цолтой бөх барилдахгүй башё болох юм.
Хакүхогийн хувьд өнгөрсөн зуны башёд баруун өвдгөндөө, Какүрюү тохойндоо гэмтэл авч башёг орхисон билээ.
Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар энэ удаагийн башёг өнжих үү | ||
Үзсэн: 1768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.