
Чех Улсын түүхэнд одоогоор хамгийн алдартай жүдочоор нэрлэгдээд буй олимп, дэлхий, европийн аварга Лукаш Крпалекийн "Cesta na Olymp" буюу "Олимп хүрэх зам" нэртэй ном онлайнаар зарагдаж эхэлжээ.
Уг номны зохиолч түүний тухай намтарчилж бичсэн бөгөөд энэ сарын 12-нд Праг хотод нээлт хийх байсан ч “Ковид-19” коронавируст цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм.
Иймд номны гол дүрийн эзэн Чех улс дотроо хүргэлттэйгээр https://www.albatrosmedia.cz/ нэртэй сайтаар онлайн худалдан авалт хийж байгаа гэнэ.
Сонирхуулахад, Лукаш Крпалек бага насандаа жүдо бөхийн спорт бус Японы бие хамгаалах тулааны урлаг болох каратегаар хичээллэж байсан бөгөөд жүдо бөхөөр барилддаг төрсөн ах Михайлын бэлтгэл хангагч хийснээр жүдо бөх гэдэг зүйлтэй танилцаж байжээ.


Чехийн алдарт жүдочийн тухай "Олимп хүрэх зам" ном онлайнаар зарагдаж эхэлжээ | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.