Шууд Chart

Ираны бөх цаазаар авахуулжээ

2020-09-14 12:01:45

Ираны сонгомол бөхийн тамирчин Навид Афкари 2018 оны наймдугаар сард Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан, эх орноосоо урван тэрсэлсэн, 20 гэмт хэрэгт буруутгаж шүүхээс цаазаар авах ялаар шийтгүүлээд байв.

Түүний төлөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, UFC-гийн ерөнхийлөгч Дана Уайт, ОУОХ, ДБНХ, олимп, дэлхийн аваргууд болох Роман Власов, Хелен Марулис, Расул Чунаев, Жейден Кокс, Франк Стаблер, Франк Чамизо болон дэлхийн олон мянган хүн цаазын ялыг хөнгөлж үзэхийг хүссэн.

Гэсэн ч Ираны шүүх шийдвэрээ дахин эргэж харахыг хүссэнгүй Афкари цэл залуу 27 настайдаа цаазаар авахуулж бөхийн төдийгүй спортын ертөнцийг цочирдууллаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ираны бөх цаазаар авахуулжээ  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй