
МЧБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Пунцагийн Гансүхийн санаачлагаар зохион байгуулагдах холбооны шүүгчдийн хурал энэ сарын 18-нд болох аж.
Хурал Спортын төв ордны хурлын зааланд болох бөгөөд “Хамтын хүчээр” уриан дор болох гэнэ.
Уг хурлаар хэлэлцэх асуудлыг тодруулбал, шүүгчдийн зөвлөл болон холбооны хамтын ажиллагааг сайжруулах, дэмжиж ажиллах, шүүгчдийн томилгоо, гадаадад тэмцээнд явах зардал, сургалт семинарыг зохион байгуулах, шүүгчдийн ажлын хөлс, цалингийн талаар харилцан ярилцаж шийдвэрлэх, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шинэ дүрэм, дүрмийн орчуулгын талаар санал бодлоо солилцож тодорхой шийдвэрүүдийг гаргах юм байна.
МЧБХ-ны шүүгчдийн хурал энэ сарын 18-нд болно | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.