Шууд Chart

Н.Батсуурь: Миний идэж, уусан зүйлд хэн нэгэн санаатайгаар допингийн төрлийн бэлдмэл хольсон байж болзошгүй

2020-09-14 16:47:01

Монгол Улсын аварга Н.Батсуурь өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, өөрийн шинжилгээнээсээ допингийн төрлийн бодис илэрснээ хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ тэрбээр “Би энэ эмийг аль нэг эмийн сангаас худалдан авч уугаагүй. Предизин гэсэн нэртэй зүрхний эм гэсэн. Ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалагддаг юм билээ. Миний хувьд олон жил барилдаж байгаагийн зэрэгцээ дархан аварга цолыг мөрөөдөж, түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа болохоор үнэн шударга, жудагтай байхыг эрхэмлэдэг. Тиймээс энэ эмийг хэн нэгэн миний идэж, уусан зүйлд санаатайгаар хольсон байх магадлалтай гэж хардаж байна. Учир нь би энэ эмийг нэг ч удаа худалдан авч байгаагүй. Гэхдээ би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Лабораторийн шинжилгээнд ч эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Харин түүнд ямар хариуцлага хүлээлгэхийг албаны хүмүүс шийднэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Батсуурь: Миний идэж, уусан зүйлд хэн нэгэн санаатайгаар допингийн төрлийн бэлдмэл хольсон байж болзошгүй   
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй