Шууд Chart

Мельбурн хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаал болж, 74 хүн баривчлагджээ

2020-09-15 10:22:00

Австралийн Мельбурн хотод иргэд хөл хориог эсэргүүцсэн жагслаа. Харин цагдаа нар орон гэртээ байх ёстой гэсэн хөл хорионы шаардлагыг үл огоорон, жагссан 70 гаруй хүнийг баривчилсан байна.

Мельбурн хотод ням гарагт  болсон хууль бус эсэргүүцлийн хөдөлгөөнд 250 хүн оролцсон байна. Далайн эргийн Мельбурн хот нь Виктория мужийн нийслэл. Виктория муж нь Австрали улс дахь цар тахлын халдварын хамгийн том  голомт болоод байсан юм. 

Улсын хэмжээн дэх нийт халдварын 75 хувь  нь Виктория мужид бүртгэгдээд байгаа бол нийт нас баралтын 90 хувь мөн л  энэ мужид бүртгэгдээд байна.  Австралид “кCOVID-19”-ын халдварыг авсан нийт хүний тоо 26 мянгыг давж, 800 гаруй хүн нас баржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мельбурн хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаал болж, 74 хүн баривчлагджээ   
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй