Шууд Chart

Калифорни мужид иргэдийг аюулгүй газар уруу дүрвэхийг уриалжээ

2020-09-15 11:17:49

Америкийн Орегон, Калифорни  болон Вашингтон мужуудад ой хээрийн түймрийн хамрах хүрээ улам бүр томорч байна.  Калифорни мужийн  өмнөд зүгт байрлах Аркади хотын зарим хэсгийн оршин суугчдад нүүхийг шаардсан сэрэмжлүүлгийг өгөөд байгаа аж.

Хуурайшилт, хүчтэй салхины улмаас Калифорни муж дахь ой хээрийн түймэр улам бүр хурдацтай газар авахаар байна. Калифорниос Вашингтон муж хүртэлх газар нутгийг хамраад байгаа ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 33 болоод байна.

Калифорни мужид 22 хүн амь эрсэдсэн бол Вашингтонд нэг хүн, мөн Орегон мужид  10 орчим хүн гал түймэрт амиа алджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Калифорни мужид иргэдийг аюулгүй газар уруу дүрвэхийг уриалжээ  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй