Шууд Chart

“Бурхдын хот” жуулчдын өмнө дахин үүд хаалгаа дэлгэжээ

2020-09-15 13:16:15

Шинэ коронавирусний тархалтын улмаас үүд хаалга бариад байсан Мексикийн “Теотиуакан” буюу “Бурхдын хот” өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт дахин нээгджээ. 2000 жилийн настай энэхүү археологийн талбай нь жуулчдын хамгийн ихээр зочилдог газраар нэрлэгддэг байна.

Гэхдээ энэхүү түүхэн  газрын бүрэн нээгдээгүй байгаа юм. Одоогийн байдлаар “Бурхдын хот”-д өдөрт 3000-аас дээш хүнийг нэвтрүүлэхгүй байх хязгаарлалт тогтоожээ. Энэ нь ердийн үед энд нэг өдөрт зочлогчдын 30  хувь  л гэсэн үг юм.

“Теотиуакан” нь Европчууд Америк тивийг колоничлож эхлэхээс өмнө 125 мянган оршин суугчтай, дэлхийн томоохон хотуудын нэгд тооцогддог байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Бурхдын хот” жуулчдын өмнө дахин үүд хаалгаа дэлгэжээ  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй