
Монголын жүдо бөхийн холбооны намрын цуврал, "Женко" клуб байгуулагдсны 25 жилийн ойн нэрэмжит “Улаанбаатар-2020” насанд хүрэгчдийн тэмцээн дөнгөж сая “Зайсан Хилл” цогцолборт эхэллээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, -78кг, +78 кг-ын жингийн барилдаан явагдана. Сонирхуулахад эрэгтэйчүүдийн -60кг жинд 41 жүдоч, эрэгтэйчүүдийн -66кг жинд 38 жүдоч барилдаж байна.
Тус тэмцээнийг MNB Sport, C1, ETV HD телевиз эх орон даяар шууд дамжуулж байна.
Уг тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд жин тус бүрт 1,2,3,3 байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Тодруулбал:
1-р байр 1.500.000 төгрөг
2-р байр 1.000.000 төгрөг
3-р байр 700.000 төгрөг
3-р байр 700.000 төгрөг.
“Улаанбаатар-2020” жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.