Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп Ираны халдлагад мянга дахин хүчтэй хариу барихаа анхаарууллаа

2020-09-16 10:26:54

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны халдлагад мянга дахин хүчтэй хариу барих болно гэдгээ анхаарууллаа. Тэрээр энэ тухай олон нийтийн сүлжээ Твиттер дэх хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээгээр Иран террористуудын удирдагч Сулейманиг хөнөөсний өшөөг авч АНУ-руу халдахаар бэлтгэж болзошгүй байна. Ираны зүгээс АНУ-руу  ямарваа нэгэн хэлбэрээр халдах л юм бол Ираны эсрэг мянга дахин өргөн хүрээтэй хариу арга хэмжээг авах болно хэмээн Ерөнхийлөгч Трамп тэмдэглэсэн.

Өнгөрсөн ням гарагт Политико сонин Америкийн тусгай албадын төлөөллөөс авсан мэдээлэлд үндэслэн Ираны эрх баригчид Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс дахь элчин сайд Лан Марксын амь насанд халдахаар төлөвлөж байгаа тухай нийтэлсэн байсан юм. Түүнчлэн элчин сайдын амь нас аюулд ороод байгаа тухай Америкийн тагнуулын  албад  өнгөрсөн хавраас мэдэж байсан ч сүүлийн  хэдэн 7 хоногт энэ халдлагын тухай илүү тодорхой мэдээлэлтэй болсон юм байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ  мэдээллийг нухацтай хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна. Харин Ираны гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Саид Хатибзаде Политикод нийтлэгдсэн мэдээллийг ор үндэслэлгүй хэмээн тэмдэглээд үүнийг Дональд Трампын засгийн газрын Ираны эсрэг явуулдаг мэдээллийн дайны  нэг хэсэг  хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп Ираны халдлагад мянга дахин хүчтэй хариу барихаа анхаарууллаа  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй