БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины нөөцийг засгийн газраас бүрдүүлэх болно гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр засгийн газрын зүгээс олон улсын байгууллага, гадны фирмүүдтэй хамтран ажиллаж 30 орчим сая тун вакцин авахаар ажиллаж байгааг мэдэгдсэн байна.
Гэхдээ шинэ коронавирусний вакцины хөгжүүлэлттэй холбоотойгоор нэмэлт худалдан авалт хийх арга хэмжээ авах аж. Мөн засгийн газарт коронавирусний вакцины тогтвортой нөөцөөр хангах, дотоодын вакцин гарган авахад дэмжлэг үзүүлэх, гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийх хүчин чармайлт гаргах, вакцинжуулалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг үүрэг даалгавар өгчээ.
Ионхап агентлагын дамжуулж байгаагаар хүн амыг вакцинжуулах төлөвлөгөөг ирэх сард гаргах аж.
| БНСУ нийт хүн амынхаа 60 хувийг хамруулах вакцины нөөц бүрдүүлнэ | ||
| Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.