
Монгол жүдо бөхийн холбооны намрын цуврал, самбо, жүдо бөхийн "Женко" клубийн нэрэмжит "Улаанбаатар 2020" насанд хүрэгчдийн тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээ “Зайсан Хилл” цогцолборт зохион байгуулагдлаа.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд олимпын алтан медальт, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин Ч.Насантогтох, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, “Женко” клубийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, “Женко” клубийг үүсгэн байгуулагч, ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Чулуунбаатар, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Евро Ази Жем” компаний захирал, самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ нарын зэрэг эрхэм оролцож үг хэллээ.
Өчигдөр эхэлж өнөөдөр өндөрлөх тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, эмэгтэй -63кг, -70кг, -78кг, +78кг жингийн барилдаан болж, аваргуудаа тодруулсан юм.















"Улаанбаатар 2020" тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо | ||
Үзсэн: 1025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.