Шууд Chart

Монголын жүдочид саид моллайгийн төлөө

2020-09-18 09:22:17

Швейцарь Улсын Лозанн хотноо улс төрийн золиосны бодит аюулд учирсан Иран үндэстэн, жүдоч Саид Моллайгийн хувь заяаны асуудлаар Спорт арбитрийн шүүх (CAS) эцсийн шийдвэр гаргах гэж байна.

Исламын бүгд найрамдах Иран улсын засаг захиргаа нь түүнийг Ираны далбаан дор олон улсын бүх тэмцээн, наадамд оролцох эсвэл бүрмөсөн их спортоо орхих муйхар шаардлагыг хүчээр тулгаж буй нь дэлхийн жүдогийн их гэр бүлийнхний зэвүүцлийг зүй ёсоор төрүүлж байна.

Саяхан Ираны дарангуйлагчид сонгомол барилдааны тамирчин Навид Афкарийг цаазалсан жигшүүрт хэрэг нь дэлхийн олон нийтийг ихэд цочирдуулсныг бид мартаагүй.

Энэ аймшигт түүх одоо давтагдахад ойрхон байгаа тул Монгол Улсын иргэншилтэй Саид Моллайгийн чөлөөт сонголтыг хүндэтгэн, хүний эрхийг хангахын төлөө Лозанн дахь Спорт арбитрийн шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж буйгаа Монголын жүдо бөхийн холбоо албан ёсоор илэрхийлж, энэ үйл хэрэгт дуу хоолойгоо нийлүүлэхийг орон орны жүдогийн холбоо, нийт жүдочиддоо уриалж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын жүдочид саид моллайгийн төлөө  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй