Шууд Chart

Японд цэцгийн баярыг цаашид төрийн хэмжээнд тэмдэглэхгүй

2020-09-18 11:24:54

Японы шинэ ерөнхий сайд Суга Ёшихидэ өмнөх засгийн газрын бодлого, хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдгээ хэлээд байгаа. Гэхдээ тэрээр  Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн засгийн газрын тэмдэглэж ирсэн сакура дэлбээлэхийг харах баярыг төрийн хэмжээнд цаашид тэмдэглэхгүй гэдгийг хэлсэн байна.

Ташрамд дурдахад, Суга Ёшихидэ Японы Ерөнхий сайдаар сонгогдоод дөнгөж нэг хонож байгаа ч тэрбээр хэд хэдэн чухал уулзалт, үйл ажиллагаанд оролцох тов аль хэдийн гарчээ. Тэрээр ойрын үед Японы парламентад үг хэлнэ. 

Мөн шинэ Ерөнхий сайд  ирэх 11 дүгээр сард Сайдын Арабад болох  “Их20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд цэцгийн баярыг цаашид төрийн хэмжээнд тэмдэглэхгүй  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй