Шууд Chart

Австрали улс хилийн чанадаас татан авах иргэдийнхээ тоог нэмнэ

2020-09-19 08:04:47

Австрали улс  хилийн чанадын орнуудаас нутаг буцах  иргэдийнхээ тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна. энэ тухай Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон өнгөрсөн баасан гарагт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Ерөнхий сайд Моррисон мужууд ажиглан тусгаарлалтад хамрагдах хүмүүсийг хүлээн авах зочид буудлуудтай хэлэлцэн тохиролцсоны  дараагаас буюу ирэх 27-ноос хойш үе шаттайгаар ийм  арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Түүний мэдэгдсэнээр  Шинэ Өмнөд Уэльс  ирэх даваа гарагаас эхлэн нэмж  500 хүн хүлээн авахаа  мэдэгдээд байгаа.

Мөн Квинсленд, Баруун Австрали  мужууд 7 хоногт нэмэлтээр  200 хүн хүлээн авахаа илэрхийлжээ. Энэ хүрээнд хилийн чанадын орнуудаас хүлээж авах иргэдийн тоог 4 мянгаас 6 мянга  болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Квинсленд мужийн эрх баригчид Канберра хотоос ирж буй иргэдийг ажиглан тусгаарлалтад хамруулахааргүй болж  байна.

Мөн ирэх 25-ны өдрөөс ийм арга хэмжээ авахаар болсныг мужийн эрүүл мэндийн сайд Стивен Майлз онцолсон. Гэхдээ Шинэ  өмнөд  Уэльсийн  дотоод хилийг  цар тахлын  улмаас  хаагаад  байгаа учир  Канберра хотоос  Квинслендийг зорих  иргэд   зөвхөн  агаарын  тээврээр  л  зорчих  боломжтой аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали улс хилийн чанадаас татан авах иргэдийнхээ тоог нэмнэ  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй