Шууд Chart

Италид энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн санал асуулга болно

2020-09-19 08:28:40

Италийн  Ерөнхий сайд  Жузеппе Конте  иргэд олон нийтэд  хандаж бүх нийтийн санал хураалтад  идэвхтэй оролцохыг уриаллаа. Энэ амралтын өдрүүдэд  болох бүх нийтийн энэ санал асуулгад оролцогчид парламентын 2 танхимын гишүүдийн тоог 3-ний нэгээр цөөлөхийг зөвшөөрч байгаа  эсэхээ илэрхийлэх ёстой юм.

Энэ  санаачлагыг  эрх баригч эвслийнхэн санаачлан бүх  нийтээр ийнхүү хэлэлцүүлж байгаа аж. Эрх баригч  эвслийнхэн парламентын 2 танхимын гишүүдийн тоог ийнхүү цөөлснөөр  жилдээ  хагас  тэрбум евро хэмнэх боломж бүрдэнэ гэжүзэж  байгаа юм байна. Мөн парламентын гишүүдийн тоог  багасгаснаар  үйл  ажиллагаа нь  идэвхжиж үр дүнтэй  болно хэмээн тооцжээ.

Гэвч бүх нийтийн санал асуулга  явуулахад зарим муж хотод багагүй хүндрэл гарч  байна. Тухайлбал, Туринд сонгуулийн хэсэг хороодод ажиллах  800 гаруй хүн шаардлагатай  болоод  байгаа гэнэ.  "Ковид 19"-ийн цар тахлаас болж халдвар авахаас  болгоомжилсон хүмүүс санал хураах байруудад ажиллахаас татгалзсан учир шинээр ийнхүү олон хүн бүртгэх шаардлага гарчээ.

Мөн цар тахлын үед сонгогчдын ирцийг бүрдүүлэхийн тулд олон арга хэмжээ авч байна. Италийн тээврийн хэд хэдэн  компани  л гэхэд санал асуулга  болох  өдрүүдэд тасалбарын  үнэндээ хямдрал  зарлаж байгаагаа мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италид энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн санал асуулга болно   
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй