Европын зарим оронд "COVID-19"-ийн халдварын тохиолдол нэмэгдэж эхлээд байгаа. Их Британи улсад л гэхэд цар тахлын хоёр дахь давлагаа эхлэхээр байгааг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хэлжээ. Үүнээс ч үүдэн Их Британийн эрх баригчид халдварын тархалтаас сэргийлэх зарим арга хэмжээг авах төлөвтэй байна.
Их Британид нэг өдрийн дотор бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 4300-д хүрсэн үйл явдал саяхан тохиосон. Тус улсад 5 дугаар сарын 8-наас хойш анх удаагаа халдварын тохиолдлын тоо 4000-ыг давж байгаа нь энэ юм. Үүнээс ч үүдэн хөл хорионы зарим арга хэмжээг сэргээх төлөвтэй байна.
Тухайлбал, зоогийн газар, баруудыг хэсэг хугацаанд хааж магадгүй байна. Гэхдээ сургууль болон ихэнх компани, аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үедээ Их Британид цар тахлын хоёр дахь давлагаа эхлэх нь ямар ч эргэлзээгүй байгаа гэж ярьжээ. Гэхдээ тэрээр засгийн газар улс орон даяар хөл хорио тогтоохын эсрэг байгааг хэлсэн ч цар тахлын тархалтыг саармагжуулах үүднээс зарим арга хэмжээг авч болзошгүйг мөн яриандаа дурджээ.
| Их Британид цар тахлын хоёр дахь давлагаа эхлэх нь тодорхой байна | ||
| Үзсэн: 969 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.