Японы хүн амын хөгширөлт шинэ дээд төвшинд хүрээд байгаа талаарх тайлан мэдээг тус улсын Дотоод Хэргийн яам гаргажээ. Өнгөрсөн мягмар гарагийн байдлаар Японд 65 болон түүнээс дээш настай ахмадуудын тоо 36 саяыг давсан байна. Өндөр настнуудын тоо өнгөрсөн жилийнхээс 300 мянгаар нэмэгдэж, өмнө нь бүртгэгдэж байгаагүй дээд төвшинд очжээ.
Ахмадууд Японы нийт хүн амын 28.7 хувийг бүрдүүлж байна. Японд хөгширөлт ийнхүү хурдацтай нэмэгдэж байгаа нь тус улсын хүн ам энэ жил 290 мянгаар агшсантай мөн холбоотой юм.
Дотоод Хэргийн яамнаас өгсөн мэдээллээр ахмад настнуудын 15 сая нь эрчүүд бол 20 сая эмэгтэйчүүд юм. Өнгөрсөн жил тус улс дахь ахмад ажилтнуудын тоо 8 саяар тоологдож байжээ. Энэ нь Японы нийт ажиллах хүчний 13 хувь гэсэн үг юм.



| Японы хүн амын 28.7 хувийг ахмад настнууд эзэлж байна | ||
| Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.