Новичок бүлгийн хорт бодис ашигласан халдлагын хохирогч болсон хэмээн Германы тал баталж байгаа Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальный эмнэлгээс гарчээ.
Түүний биеийн байдал сайжирсан учир яаралтай тусламж үйлчилгээг зогсоохоор болсныг Германы Шарите эмнэлгээс мэдэгдсэн байна. Гэхдээ түүний биед цаашид хүнд хордлогын ямар нэг ул мөр илрэхгүй гэх баталгаа байхгүйг сануулж байгаа юм.
Навальный ийнхүү Оросоос Берлины Шаритед хүргэгдэж ирснээсээ хойш 32 хоногийн дараа эмнэлгээс гарч байна. Шаритегийнхэн түүнийг 24 хоногт нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлснийг ч мөн мэдээллээ.
| Алексей Навальный эмнэлгээс гарчээ | ||
| Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.