Оросын сөрөг хүчний удирдагчийг хордуулсан гэх асуудал, Беларусийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан Европын Холбооны дээд уулзалт хойшлогдоод байна.
Евро зөвлөлийн тэргүүний албан ёсны төлөөлөгч Баренд Лейтс энэ тухай олон нийтийн сүлжээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Онцгой анхаарал татсан асуудлыг хөндөх энэ дээд уулзалтыг хойшлуулах болсон шалтгаан нь Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель ажиглан тусгаарлалтад орох шаардлагатай болсонтой холбоотой юм байна.
Түүний энэ 7 хоногийн эхээр ойр харьцсан аюулгүйн албаны ажилтны коронавирусний шинжилгээ эерэг гарсан учир хорио цээрийн дэглэмийн дагуу тусгаарлалтад орох болсон байна. Тиймээс ирэх 24-нд эхлэх байсан Европын Холбооны дээд уулзалтыг ирэх сарын 1 болгож хойшлуулжээ.
| Европын холбооны дээд уулзалтыг хойшлууллаа | ||
| Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.