АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбург таалал төгссөнтэй холбоотойгоор түүний орыг залгамжлах шүүгчийг сонгох асуудал тус улсын дотоодод хурц маргаан үүсгээд байгаа.
Сөрөг хүчин болох Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дээд шүүхийн шүүгчийг томилж, сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байна хэмээн Доналд Трампыг эрс шүүмжилж байна.
Гэвч Ерөнхийлөгч Трамп энэ бямба гарагт дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нэрийг зарлахаа мэдэгдсэн. Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгч тодруулж Сенатын танхим дахь санал хураалтаар баталдаг. Сенатад бүгд найрамдах нам 53 суудалтай ч Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн нэр дэвшигчийг дэмжин батлахад 51 гишүүний санал шаардлагатай байсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийг эрс шүүмжлэгч Митт Ромни түүний дэвшүүлсэн нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлснээр Цагааны ордны тэргүүний нэрлэх нэр дэвшигч бүх насаараа дээд шүүхийн шүүгчээр томилогдох нь тодорхой болоод байна.
| Сенатын танхимын 51 гишүүн ерөнхийлөгч Трампын санал болгосон нэр дэвшигчийг дэмжинэ | ||
| Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.