Германы төрийн албан хаагчид урьдчилан сануулах ажил хаялт зарлалаа. Холбооны хэд хэдэн мужийн төрийн албаныхан энэ ажил хаялтад нэгдсэн байна. Тэдгээрийн дунд сургууль, цэцэрлэгийн багш нар ч байжээ.
Үйлдвэрчний Верди эвлэлийнхэн төрийн 2,3 сая төрийн албан хаагчийн цалинг 4,8 хувь буюу сарын 150 еврогоор нэмэхийг шаардаж байгаа юм. Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч төрийн албаныхны цалинг нэмэх боломжтой гэж тэд үзэж байна.
Харин орон нутгийн захиргааны удирдлага үйлдвэрчний эвлэлийнхэнтэй яриа хэлэлцээ хийх санал тавьсаар байгаа юм. Талуудын төлөөлөл гэвч 2 ч шатны хэлэлцээ хийсэн ч үр дүн хүрээгүй ч ирэх сарын 22, 23 нд ээлжит шатны хэлэлцээ хийхээр товлоод байгаа ч төрийн албаныхан урьдчилан сануулах ажил хаялтаа 7 хоногийн туршид үргэлжлүүлэхээ амлаж байна.
| Германы төрийн албан хаагчид ажил хаялт зарлалаа | ||
| Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.